Лонзо Болл трипл дабл гүйцэтгэлээ

Лонзо Болл трипл дабл гүйцэтгэлээ

NBA-ын зуны лигийн тоглолтууд явагдаж байгаа билээ. Энэ жилийн драфтын хоёроор Лонзо Боллыг авсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Клевлэнд Кавалерс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст Лейкэрс гурван оноогоор илүүрхсэн бол дөрөвдүгээр үед онооны зөрүүг холдуулж 94-83 харьцаагаар хожил байгуулж гурван хожил, хоёр хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Лонзро Болл 16 оноо, 10 самбар, 12 дамжуулалтыг гүйцэтгэж зуны лигийн хоёр дахь трипл даблиа гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Кэй Фелдер 25 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.