Хакүхо, Харүмафүжи нар давлаа

Хакүхо, Харүмафүжи нар давлаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё зургаа дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 2-оос барилдаж байгаа Хокүтофүжтэй барилдаж зургаа дахь даваагаа авсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Икойтой барилдаж давжээ. Тэрбээр дөрвөн даваа хоёр унаатай боллоо.

Ёкозүна Кисеносато гэмтлийн улмаас башёг орхиж байгаа бол Нагоя башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, маэгаширигийн 8-аас барилдаж байгаа Аояама нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.

Маргааш Хакүхо маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Икойтой барилдах бол Харүмафүжи комосүби Котошогекүтэй барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 6-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-2

Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-2
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-3

Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 3-3
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 0-6
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 4-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.