Хакухо 1045 дахь даваагаа авлаа

Хакухо 1045 дахь даваагаа авлаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Качаякитэй барилдаж ес дэх учраа бөхөө давжээ. Ингэснээр Мэргэжлийн сүмод барилдаж эхэлснээс хойш түүний давааны тоо 1045 болсон нь талийгаач их аварга Чиёнофүжигийн амжилттай давхцсан байна.

Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Уратай барилдаж унажээ. Тэрбээр зургаан даваа гурван унаатай боллоо.

Нагоя башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол маэгаширигийн 8-аас барилдаж байгаа Аояама нэг унаатайгаар араас нь нэхэж байна.

Маргааш Хакүхо нутгийн бөх маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан барилдах бол Харүмафүжи нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3
Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-5
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 4-5
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 1-8
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.