Лос Анжелес Лэйкерс зуны лигийн аварга боллоо

Лос Анжелес Лэйкерс зуны лигийн аварга боллоо

Лас Вегаст болж буй зуны лигийн аваргын төлөөх тоглолт Лос Анжелес Лэйкерс болон Портленд Трейл Блейзэрс багуудын хооронд өнөөдөр боллоо.

Тоглолтын эхний хагаст 59-58 харьцаагаар Лейкэрс нэг оноогоор хожигдож байсан ч төгсгөлийг гайхалтай хийснээр 98-110 харьцаагаар хожиж зуны лигийн аварга багаа тодорлоо. Тус тоглолтын Шилдэг тоглогчоор Кайл Кузма тодорчээ.

Тус тоглолтонд Лос Анжелес Лэйкерсээс Кайл Кузма 30 оноо 10 самбар 1 о.д 1 б.т 1 хаалт, Мэтт Томас 23 оноо 2 о.д 1 самбар, Вандер Блью : 20 оноо 6 о.д 5 самбараас бөмбөг авчээ. Харин зуны лигийн шилдэг тоглогчоор шалгараад байсан Лонзо Болл өнөөдрийн тоглолтод оролцоогүй билээ. Портланд Трайл Блэззерсээс Калеб Сваниган : 25 оноо 12 самбар 7 о.д 3 б.т, Жэйк Лайман : 21 оноо 7 самбар 2 о.д 1 б.т 1 хаалтыг хийжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.