Өнгөрсөн жилийн “Рио-2016” олимпийн наадмын хамгийн дуулиант үйл явдлын нэгээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааныг нэрлэдэг билээ. Барилдаанд манай бөх өрсөлдөгчөө ялж явсан ч, эцсийн мөчид зугтсан гэх шалтгаанаар өрсөлдөгч тамирчинд ялалтыг өгч байсан. Гэвч, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нар эсэргүүцлээ илэрхийлэн дэвжээнд бүх хувцсаа тайлж шидсэн юм.
Энэ нь спортын оны хамгийн дуулиант үйл явдлын нэг байсан төдийгүй, тэдний зурагтай цамц хүртэл гарсан байдаг.
Тэгвэл тухайн үед манай тамирчин болон дасгалжуулагчдыг дэвжээнээс буулгаж байсан шүүгч Францын Парис хотод зохион байгуулагдаж буй Чөлөөт бөхийн ДАШТ-ний үеэр манай дасгалжуулагчдад баяр хүргэн, тэврэлдэж зургаа татуулсан байна. Спорт бол эв нэгдэл гэдгийг тэнд байсан хүмүүс ч мэдэрч баясчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.