Э.Бэхбаяр дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

Э.Бэхбаяр дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

Францын нийслэл Парис хотноо чөлөөт бөхийн ДАШТ болж байгаа билээ. Өчигдөр дөрвөн бөх барилдсанаас 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Э.Бэхбаяр хошой хүрэл медальтай болж байгаа юм. Тэрбээр 2015 онд Лас-Вегасын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Мөн тэрбээр  Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна. Түүний хувьд өөрийн анхны багш, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа адилаар ДАШТ-ий хос медальтан болж байгаа юм.
 

Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг 12:0-ээр оноогоор цэвэр ялсан.  Харин 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдав.

Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан бол  хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын хашир туршлагатай бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж дэлхийн хэмжээний бөх гэдгээ нотоллоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.