Кавани улирлын 5 дахь гоолоо оруулж, “ПСЖ” хожлоо

Кавани улирлын 5 дахь гоолоо оруулж, “ПСЖ” хожлоо

Францын Лиг-1-ийн дөрөвдүгээр тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний гурван тойрогтоо хожоод байсан “ПСЖ” энэ удаад “Сент-Этьен” клубыг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр дөрвөн тойрогт бүгдэд нь хожиж, 12 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын 20, 89 дэх минутад Кавани хоёрыг оруулсан. Ингэснээр дөрвөн тойрогт 5 гоолтой болж, Фалькаогийн хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэгвэл “ПСЖ”-гийн нэг гоолыг 51 дэх минутад Мотта оруулжээ.

Н.Болд 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.