Месси 9 жил дараалж хамгийн багадаа 40 гоол оруулсан анхны хөлбөмбөгч

Месси 9 жил дараалж хамгийн багадаа 40 гоол оруулсан анхны хөлбөмбөгч

Испанийн алдарт “Барселона” клубын супер од Лионель Мессигийн оруулсан гоол болгон араасаа ямар нэг рекорд дагуулдаг болсоор удаж байна. Өнгөрсөн шөнө тэрбээр Турин хотын “Ювентус” клубын хаалганд хоёр гоол оруулсан. Ингэснээр 2017 онд буюу энэ календарийн жилд 40 дэх гоолоо шигтгэсэн юм. Ийнхүү Месси 9 жил дараалж, нэг календарийн жилд хамгийн багадаа 40 гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгч боллоо.

Түүнтэй хамгийн ойр амжилтыг Португал хөлбөмбөгч Криштиано Роналдо үзүүлсэн бөгөөд 7 жил дараалан 40 болон түүнээс дээш гоол оруулсан байна. 2017 онд Месси  42 тоглолтод оролцохдоо 40 гоол оруулж, 9 гоолын дамжуулалт өгсөн аж. Мөн 2016 онд 59, 2015 онд 52, 2014 онд 58, 2013 онд  45 гоол, 2012 онд 91 гоол оруулж, түүхэн рекордын эзэн болсон бол 2011 онд 59, 2010 онд 60, 2009 онд 41 гоол оруулж байсан байна.

Харин нийт замналынхаа туршид тэрбээр 709 тоглолтод оролцож, 573 гоол оруулж, 231 гоолын дамжуулалт өгсөн гайхамшигтай амжилтыг үзүүлээд байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.