Г.Нандинзаяа: Буудаж дуусаад маш их шар хөдөлж, илүү хичээх ёстойгоо ойлгосон

Г.Нандинзаяа: Буудаж дуусаад маш их шар хөдөлж, илүү хичээх ёстойгоо ойлгосон

Рио-2016 зуны Олимпийн наадамд оролцсон буудлагын тамирчдаас монголчууд медаль хүлээж байсан. Гэвч хараахан медаль хүртэж чадаагүй юм. Хамгийн өндөр амжилтыг Г.Нандинзаяа үзүүлж, өөрийн дасгалд есдүгээр байрт шалгарсан юм. Тэгвэл тэрбээр дараа дараачийн тэмцээнд илүү их хичээж оролцох ёстойгоо ухаарсан хэмээн ярьжээ.

Тэрбээр “Уг нь, долоо, наймдугаар байрт орсон тамирчидтай оноо адилхан байсан. Гэхдээ “10-ын чанар” гэж тоолдог л доо. Тэгээд нарийвчлалтай тоолоход минийх хоёроор бага байсан учраас есд бичигдсэн. Хэвтээ буудлаган дээр би сэтгэлдээ хүртэл буудаж чадаагүй. Бага зэргийн алдаа гаргасан. Салхины нөлөө бас байлаа. Маш их сэтгэл дундуур л үлдсэн дээ.

Энэ удаад буудаж дуусаад маш их шар хөдөлж, илүү хичээх ёстойгоо ойлгосон. Хоол ундаа идэж уугаад, цагийн зөрүүгээ сайн гаргаж, ядаргаагаа тайлаад, ямар байх ёстой, яавал зохистой вэ гэдгийг бүгдийг дагахыг хичээсэн. Гэхдээ буудаж байх техникийн явцад бага зэрэг алдаа гаргаснаа ойлгож байгаа. Дасгалжуулагчтайгаа ч ярилцсан. Дараагийн удаа алдаа гаргахгүйг хичээнэ” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.