Лос Анжелес Лейкэрс баг Шарлот Хорнетсыг талбайд нь буулгаж авлаа

Лос Анжелес Лейкэрс баг Шарлот Хорнетсыг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Дорнод бүсээр долоон аялан тоглолт хийх байсан Лос Анжелес Лейкэрс баг өнөөдрийн Шарлот Хорнетс багтай тоглож 101-93 харьцаагаар хожлоо. Улмаар аялан тоглолтод 4 хожил, 3 хожигдолтойгоор гэртээ ирсэн бол өрнөд бүсийн 34 хожил, 21 хожигдойтойгоор тавдугаар бичигдэж байна. Харин Хорнетс 27 хожил, 26 хожигдолтой дорнод бүсийн 7-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Кайл Кузма 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Деннис Шройдер 19 оноо, Андре Друммонд 4 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бөгөөд Девонте Грам 19 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Миннесота Тембэруолвз 97 : 127 Брүклин Нетс 
Индиана Пэйсэрс 115 : 126 Лос Анжелес Клипперс 
Торонто Репторс 103 : 108 Атланта Хаукс
Шарлотт Хорнетс 93 : 101 Лос Анжелес Лейкерс
Юта Хит 106 : 96 Оклахома-Сити Тандер
Портленд Трэйл Блэйзэрс 115 : 116 Бостон Селтикс
Финикс Санс 106 : 86 Майами Хит

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.