Өнөөдөр шөнө 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг олимпын эрхийн төлөө тоглоно

Өнөөдөр шөнө 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг олимпын эрхийн төлөө тоглоно
"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн өнөөдөр 17:00 цагт эхэлнэ. Австри улсын Грац хотод энэ сарын 26-30 хооронд үргэлжлэх тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зориод байгаа юм.
 
Эрэгтэй 20, эмэгтэй 20 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан тоглох ба манай шигшээ баг A хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай тоглоно.
 
Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь Улаанбаатарын цагаар:
 
Тавдугаар сарын 27. 01:30 цаг. Монгол - Польш
Тавдугаар сарын 27. 03:35 цаг. Монгол - Турк
Тавдугаар сарын 29. 01:30 цаг. Монгол - Чех
Тавдугаар сарын 29. 03:35 цаг. Монгол - Бразил

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.