Б.Бат-Эрдэнэ аваргыг Цэцдийн зөвлөлөөс хасаж, Ч.Санжаадамба аваргыг нэмнэ
Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар сарын 29-нд хуралдсан Ээлжит бус Их Эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарчээ. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ. Энэхүү саналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гаргасан байна.
1.Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
-
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул,
-
Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул,
-
Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул,
-
Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,
-
Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр,
2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
-
Улсын аварга Ч.Санжаадамба,
-
Улсын гарьд Б.Гантогтох,
-
Улсын начин Д.Жанчивдорж,
-
Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням,
-
Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу,
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болох аж. Монголын үндэсний бөхийн холбоо ээлжит Тэргүүлэгчдийн хурлаа маргааш 18.00 цагаас хийхээр товложээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.