Финикс Санс талбайдаа ЛА Лейкэрс багийг бутнигэлээ

Финикс Санс талбайдаа ЛА Лейкэрс багийг бутнигэлээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны гурван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Денвер Наггетс багтай цувралын  тав дахь тоглолтыг хийж 85-115 харьцаагаар Санс бутниргэлээ. Улмаар цувралыг 2-3 харьцаагаар Санс тэргүүлж эхэлсэн бол цувралын зургаа дахь тоглолт Лейкэрсийн талбайд энэ сарын 4-ний өглөө болно.

Тус тоглолт Дэвин Бүүкер 30 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Камерон Пэй 16 оноо, Майкл Бриджс 13 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Энтони Дэвис гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Леброн Жеймс 24 оноо, 5 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Бостон Селтикс 109-123 Брүүклин Нетс /4-1 харьцаагаар Нетс дараагийн шатанд шалгарлаа/

Портлэнд Трэйл Блэйзэрс 140-147 Денвер Наггетс 2 нэмэлт цаг сунгасан /2-3 харьцаагаар Наггетс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Лейкэрс 85-115 Финикс Санс /3-2 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.