Хоёр ч нэмэлт цаг сунгаж, Денвер Наггетс ялалт байгууллаа

Хоёр ч нэмэлт цаг сунгаж, Денвер Наггетс ялалт байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны гурван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Денвер Наггетс талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрс багтай цувралын тав дахь тоглолтоо хийж хоёр удаа нэмэлт цагт сунгасны эцэст 140-147 харьцаагаар Наггетс буулгаж авлаа. Улмаар цуврал 3-2 харьцаагаар Наггетс тэргүүлж эхэлсэн бол цувралын 6 дахь тоглолт Блэйзэрсын талбайд болно.

Тус тоглолтод Никола Ёокич 38 оноо, 11 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер ЖР 26 оноо, 12 самбар, Аарон Гордон 14 оноо, 10 самбар, сэлгээнээс Монте Моррис 28 оноог авчээ. Эсрэг багаас Диман Лилард 55 оноо, 10 дамжуулалтаар бүр тоглогчдыг тэргүүлсэн бол Роберт Ковингтон 19 оноо, 11 самбар, СЖ Макколлум 18 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Бостон Селтикс 109-123 Брүүклин Нетс /4-1 харьцаагаар Нетс дараагийн шатанд шалгарлаа/

Портлэнд Трэйл Блэйзэрс 140-147 Денвер Наггетс 2 нэмэлт цаг сунгасан /2-3 харьцаагаар Наггетс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Лейкэрс 85-115 Финикс Санс /3-2 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.