NBA-ын плэйоффын хоёр дахь шатны цувралын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Атланта Хокс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын гурав дахь тоглолтыг хийж 127-111 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бол цувралын дөрөв дэх тоглолт зургадугаар сарын 15-ны өглөө Хоксын талбайд болно.
Тус тоглолтод Жоэл Эмбийд 27 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 22 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Бен Симмонс 18 оноог авчээ. Эсрэг багаас Трэй Янг 28 оноо, Жон Коллинс 23, Богдан Богданович 19 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтууд
Филадельфи 76 127-111 Атланта Хокс /Цувралыг 2-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
Финикс Санс 116-102 Денвер Наггетс /Цувралыг 3-0 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.