Дэлхийн аваргын сүүлийн өдөр манай хоёр жүдоч зодоглоно

Дэлхийн аваргын сүүлийн өдөр манай хоёр жүдоч зодоглоно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж өнөөдөр дуусна.
 
Тэмцээний долоо дахь өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг жинд ОУХМ А.Адъяасүрэн нар зодоглоно.
 
МУГТ Ө.Дүүрэнбаяр эхний барилдаанаа Австрийн Стефан Хежигийн эсрэг хийх бол ОУХМ А.Адъяасүрэн эхний шатанд ОХУ-ын Анжела Гаспариантай барилдана.
 
Тэмцээний эхний зургаан өдрийн байдлаар манай 16 бөх 12 жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн)
 
Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жинд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзэлсэн бол ОУХМ Г.Алтанбагана тавдугаар байр эзэлсэн.
 
Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.