Атланта Хоксын залуус цувралыг тэнцүүлж чадлаа

Атланта Хоксын залуус цувралыг тэнцүүлж чадлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Атланта Хокс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж эцсийн мөчид 100-103 харьцаагаар Хокс хожлоо. Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлж чадсан бөгөөд цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 17-ны өглөө болно.

Тус тоглолтод Хоксийн гараагын тоглогчид гайхалтай тоглож бүгд 10-аас дээш оноог авсан бөгөөд тэдний дундаас Трэй Янг 22 оноо, 18 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Богдан Богданович 22 оноогоор туслажээ. Эсрэг багаас Тобиас Харрис 20 оноог авсан бол Жоэл Эмбийд 17 оноо, 21 самбар, Сэт Көрри 17 оноо, авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Филадельфи 76 100-103 Атланта Хокс / цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн/

Юта Жазз 104-118 Лос Анжелес Клипперс  /цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.