Лос Анжелес Клипперс баг цувралыг тэнцүүллээ

Лос Анжелес Клипперс баг цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Лос Анжелес Клипперс талбайдаа Юта Жазз багтай цувралын дөрөв дэх тоглолт хийж 104-118 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар цувралыг 2-2 харьцаатай болгож тэнцүүлсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 17-ны өдөр болно.

Тус тоглолтод Кавай Леонард 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Пол Жорж 31 оноо, 9 самбар, Моррис 35 оноог авчээ. Эсрэг багаас Донован Митчел 37 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Инглис 19 оноогоор тусалжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Филадельфи 76 100-103 Атланта Хокс / цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн/

Юта Жазз 104-118 Лос Анжелес Клипперс  /цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.