Бельги хасагдах шатанд шалгарах нь тодорхой болж, Дани нуман тулгуурт орлоо

Бельги хасагдах шатанд шалгарах нь тодорхой болж, Дани нуман тулгуурт орлоо

 Европын аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн хоёрдугаар тойргийн нэг тоглолт өнгөрсөн шөнө 00:00 цагаас боллоо. Энэ удаад Бельгийн шигшээ баг хэсгийнхээ хамгийн эвгүй өрсөлдөгч болох Данитай тулж, 2:1-ээр буулгаж авав. Ингэснээр эхний хоёр тойрогт Орос болон Данийг хожиж, 6 оноотой болсноор хасагдах шатанд шалгарах болзлоо хангалаа. Энэ удаагийн тоглолтын 2 дахь минутад Даниас Пуольсон гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 54 дэх минутад Торган Азар тэнцүүлсэн бол Кевин Де Брюйне 70 дахь минутад багтаа ялалт авчирлаа. Хэсгийн гурав дахь тоглолтоо Бельгийн шигшээ баг Финландтай хийнэ. Тэгвэл Данийн шигшээ эхний хоёр тоглолтдоо хоёуланд нь хожигдож, ганц ч оноо авч чадсангүй. Гурав дахь тоглолтоо Оростой хийнэ. Оросыг хэрвээ хожиж чадвал хэсгээс гарах боломж бий. Учир нь Орос болон Финланд хоёулаа 3 оноотой байгаа. Финландын хувьд Бельгийг хожих магадлал тийм ч өндөр биш. Тиймээс Дани өөрсдийнхөө ажлыг сайн хийгээд, Оросын шигшээг хожчихвол хэсгээс хоёроор гарах боломж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.