Милоуки Багс хожиж, цувралыг 3-3 болгож тэнцүүллээ

Милоуки Багс хожиж, цувралыг 3-3 болгож тэнцүүллээ

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны нэг тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхнээс Багс тоглолтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд тоглолт 89-104 харьцаагаар хожлоо. Улмаар цуврал 3-3 харьцаатай болж тэнцсэн бөгөөд долоо дахь тоглолт Нетсийн талбайд зургадугаар сарын 20-ны өдөр болно. Тус тоглолтод хожсон баг нь дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдэнэ.

Тус тоглолтод Крис Миддлитон 38 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Яннис Антетекумбо 30 оноо, 17 самбар, Жүри Холидэй 21 оноо, 8самбар, 5 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Кайри Ирвинг гэмтлийн улмаас энэ улиралд тоглохгүй болсон бөгөөд Жеймс Харден гэмтэлтэй ч талбайд гарч 16 оноо, 5 самбар, 7 дамжуулалтыг өгсөн бол тусбагийг тэргүүлж Кэвин Дурант 32 оноо, 11 самбараас бөмбөг авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.