Лос Анжелес Клипперс анх удаа өрнөд бүсийн аваргын төлөө шалгарлаа

Лос Анжелес Клипперс анх удаа өрнөд бүсийн аваргын төлөө шалгарлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Лос Анжелес Клипперс талбайдаа Юта Жазз Багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийлээ. Өмнөх тоглолтод Кавай Леонардгүй ялалт байгуулсан бөгөөд өнөөдрийн тоглолтод мөн адил Кавай Леонардгүй дахин тоглож гуравдугаар үед 25 онооноос Клипперс эргэн ирэлтийг хийснээр 119-131 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 2-4 харьцаагаар Жаззыг буулгаж авсан бөгөөд өрнөд бүсийн аваргын төлөө Финикс Санс багтай тоглоно. Клипперс баг ийнхүү үүсгэн байгуулагдснаасаа хойш буюу 50 жилийн дараа анх удаагаа бүсийн аваргын төлөө тоглох гэж байна.

Тус тоглолтод Клипперсээс Трэнс Ман 39 оноогоор багаа тэргүүлсэн бол Пол Жорж 28 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Режжи Жэксон 27 оноо, 11 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Донован Митчел 39 оноог авсан бөгөөд Ройс Онил 21 оноо, 10 самбар, сэлгээнээс Жордан Кларксон 21 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Филадельфи 76 104-99 Атланта Хокс /цуврал 3-3 харьцаатай болж тэнцсэн/

Юта Жазз 119 - 131 Лос Анжелес Клипперс /4-2 харьцаагаар Клипперс дараагийн шатанд шалгарсан/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.