Испаний шигшээ нэмэлт цагт хоёр гоолыг оруулж шөвгийн наймд шалгарлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Испаний шигшээ нэмэлт цагт хоёр гоолыг оруулж шөвгийн наймд шалгарлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Хорватын шигшээ Испаний багтай тоглож 3-5 харьцаагаар Испани хожиж шөвгийн наймд үлдлээ.

Тус тоглолт салхийн Испаний тоглогч Педри 20 минутад өөрийн хаалгандаа авто гоол хийсэн бол 38 дахь минуту Сарабиа тэнцээнээ гоолыг хийж эхний хагас тэнцээгээр өндөрлөжээ. Шийдвэрлэх үед Испаниас Азпиликуэта 57, Торрес 77 минутад гоолдож тоглолтыг тэргүүлж байсан ч Хорватын залуус бууж өгөлгүй 85 минутад Орсич 85, 90+2 минутад Пашалич гоодож тэнцүүлж чаджээ. Даанч нэмэлт цагт Испаниас 100 минутад Мората, 103 минутад Ояарзабал гоолдож хожил байгуулжээ.

Шөвгийн наймд Испаничууд хүчирхэг Францыг буулган авсан Швейцартай хүндхэн тоглолтыг хийх нь гарцаагүй.
 
Өнөө шөнө 00:00 цагаас Англи - Герман, 03:00 цагаас Швед - Украинтай тоглосноор шөвгийн наймын 8 баг бүрэн тодорч дуусна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.