Швейцарын шигшээ Францыг торгуулийн цохилтоор буулгаж авлаа /тоглолтын тойм бичлэгтэй/
Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Францын шигшээ Швейцарын багтай тоглож тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж Швейцар шөвгийн наймд үлдлээ.
Тус тоглолт Францаас Бэнзема 57, 59 минутад гоолдсон бол, Погба 75 минутад гоолджээ. Харин эсрэг багаас Сеферович 15, 81 минутад гоолдсон бол тэнцээний гоолыг 90 минутад Гавранович оруулжээ. Улмаар нэмэлт цагт хоёр баг гоол оруулаагүй бөгөөд торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдэх болсон байна.
Ингээд энэ Европын аваргын анхны торгуулийн цохилт хийхээр болсон тоглолт боллоо. Торгуулийн цохилт Швейцарт ашигтай гэвэл буруудахгүй. Учир нь тэдэнд дэлхийн шилдэг хаалгачдын нэг Ян Зоммер байгаа бөгөөд Францчууд шиг алдаж болохгүй нэр хүнд, дарамт гэж үгүй.
Хоёр баг ээлж дараалан торгуулийн цохилтоо амжилттай болгосоор Францчуудын тав дахь цохилтыг дэлхийн шилдэг залуу тоглогч Килиан Мбаппе алджээ. Ингээд 2018 оны дэлхийн аварга, хүчирхэг Францчууд Швейцарт хожигдож тэмцээнийг орхилоо.
Шөвгийн наймд Швейцарын шигшээ Испаничуудтай хүндхэн тоглолтыг хийх нь гарцаагүй.
Өнөө шөнө 00:00 цагаас Англи - Герман, 03:00 цагаас Швед - Украинтай тоглосноор шөвгийн наймын 8 баг бүрэн тодорч дуусна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.