Пол Жоржийн плэйоффын эхний 18 тоглолтод бүгдэд нь 20-иос дээш оноог авчээ

Пол Жоржийн плэйоффын эхний 18 тоглолтод бүгдэд нь 20-иос дээш оноог авчээ

NBA-ын плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо. Клипперс тоглолтын эхнээс 10 онооны зөрүү үүсгэж чадсан бөгөөд энэ тэргүүлэлээ дөрвөн үе хадгалж чадсанаар 116-102 харьцаагаар хожлоо. Улмаар цуврал 2-3 болж ойртож байгаа бол цувралын зургаа дахь тоглолт Клипперсийн талбайд долдугаар сарын 1-ны өглөө болно. Дараагийн тоглолтод Клипперс хожиж чадвал цувралын долоо дахь тоглолт гарах юм. 

Тус тоглолтод Клипперсээс Пол Жоржийн 41 оноо авсан бөгөөд плэй-оффын нэг улирлын эхний 18 тоглолтод бүгдэд нь 20-иос дээш оноо авч Майкл Жордан, Коби Брайнт, Кэвин Дурантийн амжилттай тэнцлээ. Түүнд Режжи Жаксон 23 оноо, Моррис 22 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Крис Пол 22 оноо, 8 дамжуулалт, Дэвин Бүүкэр 31 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.