Милоуки Багс зургаа дахь тоглолтод ялалт байгуулж, дорнод бүсийн аварга боллоо

Милоуки Багс зургаа дахь тоглолтод ялалт байгуулж, дорнод бүсийн аварга боллоо

NBA-ын плэйоффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Атланта Хокс талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Тус тоглолтын эхний хагас дөрвөн онооны илүүгээр Багс тэргүүлсэн бол гуравдугаар үед 15 оноог илүү авчээ. Шийдвэрлэх үед Хокс онооны зөрүүг багасгаж 6 болгож ойртуулсан ч хожиж чадалгүй 118-107 харьцаагаар хожигдлоо. Улмаар цуврал 4-2 харьцаагаар Миллоуки Баксын ялалтаар дуусч байгаа бөгөөд 1974 оноос хойш анх удаагаа дорнод бүсийн аварга боллоо.

NBA-ын аваргын төлөө тэдний Финикс Санс хүлээж байгаа бөгөөд тус тоглолт Сансын талбайдаа ирэх лхагва гарагт буюу долдугаар сарын 7-ны өглөө болно. 

Тус тоглолтод Багсийн гол тоглогч Яннис Антетекумбо гэмтлийн улмаас тоглоогүй юм. Крис Меддлетон 32 оноо, 4 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жүри Холидэй 27 оноо, 9 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Трэй Янг хоёр тоглолт өнжөөд байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод оролцож 14 оноо, 4 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Түүнд Бондан Богданович 20 оноогоор багаа тэргүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.