Денвер Наггетс хожиж цувралыг 3-2 болгож ойртууллаа

Денвер Наггетс хожиж цувралыг 3-2 болгож ойртууллаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Цувралыг 3-1 тэргүүлж байгаа Лос Анжелес Клипперс баг Денвер Наггетс багуудын хоёр дугаар шатны цувралын 5 дахь тоглолт боллоо. Тоглолтын эхний гурван үе Клипперс тэргүүлж байсан ч шийдвэрлэх үед 25 оноог авсан ч эсрэг баг нь 38 оноог алдаж 111-105 харьцаагаар хожигдлоо. Улмаар цуврал 3-2 болж Наггетс цувралыг ойртууллаа. Цувралын 6 дахь тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 14-ний өглөө болно.

Тус тоглолтод  Жамал Муррэй 26 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Никола Ёокич 22 оноо, 14 самбар, Пол Милсап 17 оноог авчээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 36 оноо, 9 самбар, Пол Жорж 26 оноо, 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.