Хүндийг өргөлтийн холбооны шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзав

Хүндийг өргөлтийн холбооны шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзав

 Монголын хүндийг өргөлтийн холбоо өнгөрсөн долдугаар сард хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө UB group-ийн ерөнхий захирал Ц.Батбаатарыг сонгосон. Тэгвэл холбооны удирдлагууд олимпод оролцсон багийн хамт МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай уулзлаа. Уулзалтад шинэ ерөнхийлөгчөөс гадна тамирчин М.Анхцэцэг, Э.Билэгсайхан, дасгалжуулагч Ц.Хосбаяр, шүүгч Л.Одгэрэл, холбооны генсек С.Үенбаатар, өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж нар байлцав. Энэ үеэр Ц.Батбаатар ерөнхийлөгч “Биднийг хүндэтгэн хүлээн авч уулзаж байгаа МҮОХ-ны удирдлагууддаа баярлалаа.

МҮОХ манай холбоог дэмжиж, тусалж явдагт талархлаа илэрхийлье. Бидний хувьд хоёр том зорилго өмнөө тавьсан. Юуны өмнө ирэх Парисын олимпод дөрвөн тамирчин оролцуулж, хоёр тамирчнаа медалийн төлөө өрсөлдүүлнэ гэж бодож байгаа. Мөн өөр олон залуусыг уриалан дуудаж, энэ спортод татан оруулахыг хичээн ажиллах болно” гэв. Холбооны шинэ удирдлагууд Спортын төв ордон дахь хүндийг өргөлтийн бэлтгэлийн зааланд иж бүрэн засвар хийж, тамирчдын бэлтгэл хийх таатай орчинг бүрдүүлсэн. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн байршилд багш нар төвлөрч, шинэ залуу тамирчдын бэлтгэлийг хийлгүүлж байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.