Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрөв дэх даваагаа авлаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрөв дэх даваагаа авлаа

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдаж давсан байна. Улмаар дөрвөн даваатай болжээ. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 2-оос барилдах Таканошотой барилдана.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 2-оос барилдах Таканошотой барилдаж өвдөг шороодож дөрвөн унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч секиваки Мэйсэйтэй барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров секиваки Митакиүмитэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар хоёр даваа, хоёр унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 0-4

Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-2

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 1-3

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-1

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 3-1

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.