Степлесийн центрийн нэрийг Crypto.com болгон

Степлесийн центрийн нэрийг Crypto.com болгон

Лос Анжелес хотын төвд байдаг Степлесийн центрийн нэрийг ирэх сараас Crypto.com болгохоор болжээ. Crypto.com нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Сингапурт төвтэй компани. Сүүлийн жил дэлхийн спортын зах зээлд том тоглогч болон орж ирж буй. Формула нэг, UFC, Италийн Сери А, Францын PSG клуб, NHL-н Монтреал Канадианс, NBA-н Филадельфиа 76 багуудын ивээн тэтгэгчээр ажиллах болсон.

Тэгвэл Степлес центрийн нэрийг өөрчлөхийн тулд 700 сая ам.доллар төлсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр дүн болж байгаа гэнэ. 20,000 хүний суудалтай Степлес Центр нь 1999 онд нээгдсэн бөгөөд түүнээс хойш 22 жил ажиллахдаа 19 удаа Грэммигийн шагнал гардуулах ёслол, 3 удаа NBA бүх оддын тоглолт, 2 удаа NHL бүх оддын тоглолт, дэлхийн хэмжээний олон оддын тоглолтыг хүлээн авдаг Лос Анжелес хотын зүрхэнд орших спорт, энтертаймент төв билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.