Реал Мадрид клуб хожлоо

Реал Мадрид клуб хожлоо

Испаний Ла Лигийн 14-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Реал Мадрид клуб Гранадагийн талбайд зочилж 4-1 харьцаагаар бутниргэлээ. Улмаар 30 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол Гранада 11 оноотойгоор 17-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын салхийг Реалаас 19 минутад Асенсио оруулсан бол 25 минутад Начо гоолджээ. Гэвч Гранадагаас Суарес 34 дэх минутад гоолдож оноог ойртуулж эхний үе өндөрлөжээ. Хоёрдугаар хагаст Реалаас 56 минутад Винисиус Жуниор, 76 минутад Менди нар эцсийн цэгийг нь тавьжээ.

Испаний Ла Лигийн 14-р тойргийн үр дүн

Леванте 0 : 0 Атлетик 
Сельта 1 : 1 Вильярреал 
Севилья 2 : 2 Алавес 
Атлетико 1 : 0 Осасуна 
Барселона 1 : 0 Эспаньол 
Хетафе 4 : 0 Кадис 
Гранада 1 : 4 Реал Мадрид 
Эльче 0 : 3 Бетис 
Реал Сосьедад 0 : 0 Валенсия 
Райо Вальекано– : –Мальорка

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.