Лэйкерс дөрөвдүгээр үед эргэн ирэлт хийж Детройт Пистонс багийг хожлоо

Лэйкерс дөрөвдүгээр үед эргэн ирэлт хийж Детройт Пистонс багийг хожлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Детройт Пистонс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний үед дөрвөн оноогоор тэргүүлж дуусгасан Лейкэрс хоёр болон гуравдугаар үед тааруухан тоглолтын үзүүлснээр 15 оноогоор хожигдож гуравдугаар үеийг дуусгасан юм. Гэвч шийдвэрлэх үед Лейкэрс гайхалтай эргэн ирэлтийг хийж 37 оноог авсан бол эсрэг багтаа 17 оноог алдснаар 121-116 харьцаагаар хожлоо.

Улмаар улирлын 9 дэх ялалтаа байгуулж есөн ялалт, есөн ялагдалтай болж өрнөд бүсийн наймд бичигдэж байгаа бол Пистонс дөрвөн хожил, 12 хожигдолтой болж дорнод бүсийн сүүлд бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс /10 оноо/ тоглосон бөгөөд гуравдугаар үеийн эхэнд Азайяа Стуарттай маргалдсаны улмаас талбайгаас хөөгдсөн бөгөөд Энтони Дэвис 30 оноо, 10 самбар, 6 дамжуулалт, 4 таслалт, 5хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 26 оноо, 9 самбар, 10 дамжуулалт, сэлгээнээс Кармело Энтони 18 оноог авчээ. Эсрэг багаас Жереми Грант 36 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол сэлгээнээс Диало 17 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 91-97 Лос Анжелес Клипперс

Лос Анжелес Лейкэрс 121-116 Детройт Пистонс

Нью-Иорк Никс 103-109 Чикаго Буллз

Денвер Наггетс 97-126 Финикс Санс

Торонто Репторс 107-119 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.