Мемфис Гриззлис 11 дараалсан ялалтыг Даллас Мавирекс багийнхан зогсоолоо

Мемфис Гриззлис 11 дараалсан ялалтыг Даллас Мавирекс багийнхан зогсоолоо

NBA-ын талбайд өнөөдөр есөн тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт 11 дараалсан ялалт байгуулаад байгаа Мемфис Гриззлис талбайдаа Даллас Мавирекс багтай тоглолоо. Эхний хагасыг Гриззлис 5 оноогоор тэргүүлсэн бол сүүлийн хагас бүтэн Мавирекс илүүрхэж тоглолт 85-112 харьцаагаар хожлоо. Улмаар 23 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн 5 эрэмбэлэгдэж байгаа бол Гриззлис 30 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 27 оноо, 12 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Тим Хардвэй ЖР сэлгээнээс 16, Жейсон Брансон 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жа Морант 19 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

Өнөөдрийн болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 103 : 87 Торонто Репторс
Шарлотт Хорнетс 109 : 116 Орландо Межик
Индиана Пэйсэрс 94 : 112 Финикс Санс
Филадельфи 76  111 : 99 Бостон Селтикс
Чикаго Буллз 96 : 138 Голден Стэйт Уорриорс
Майами Хит 124 : 118 Атланта Хаукс
Сан-Антонио Спөрс 109 : 114 Кливленд Кавалерс
Сакраменто Кингс 126 : 114 Хьюстон Рокеьс
Мемфис Гриззлис 85 : 112 Даллас Мавирекс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.