Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн тав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашира-2 барилдаж байгаа Шодайтай барилдаж ёрикири мэхээр давж дөрвөн даваа нэг унаатай боллоо. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгашира-2 барилдаж байгаа Точиншинтэй барилдаж өрсөлдөгч бөхөө өвдөг шороодуулж гурван даваа хоёр унаатай боллоо.
Башёг озеки Гоэйдо, М-1 Окиноми нар унаагүйгээр тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, озеки Котошогекү, секиваки Такаясү, М-7 Икой, М-8 Котоюки, М-14 Эндо, М-15 Кёкүшюүхо нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
Өнөөдөр Харумафүжи нутгийн бөх маэгашира-3 барилдаж байгаа Таканойватай барилдах бол Какүрю комосүби Кайсэтэй барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 4-1
Ёкозуна Какүрю М.Ананд 3-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-2
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 2-3
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 3-2
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-1
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.