Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгөн медаль хүртлээ.

1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг оноогоор цэвэр (12:1), 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумикова, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысак нарыг тус бүр цэвэр дарсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Эвелина Николоваг 6:2-оор илүүрхэж яваад цэвэр даруулж харамсалтай ялагдлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.