Жеймс Харден 76-гийн өмсгөлтэй эхний тоглолтод оролцлоо

Жеймс Харден 76-гийн өмсгөлтэй эхний тоглолтод оролцлоо

NBA-ын талбайдесөн тоглолт боллоо. Миннесота Тембэруолвз талбайдаа Филадельфи 76 багтай тоглож 102-133 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар 36 хожлоо байгуулж дорнод бүсийн 3 рт эрэмбэлэгдэж байгаа бол Тембэруолвз 32 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 7рт бичигдэж байна.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 34 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Тарис Макси 28 оноо, өнөөдөр Сиксерсийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийж байгаа Жеймс Харден 27 оноог авчээ. Эсрэг багаас Карл Энтони Таунс 25 оноо, Дианжело Рассэл 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 153 : 157 Сан-Антонио Спөрс
Индиана Пэйсэрс 125 : 129 Оклахома-Сити Тандер
Орландо Межик 119 : 111 Хьюстон Рокетс
Шарлотт Хорнетс 125 : 93 Торонто Репторс
Нью-Йорк Никс 100 : 115 Майами Хит
Миннесота Тембэруолвз 102 : 133 Филадельфи 76
Финикс Санс 102 : 117 Нью Орлеан Паликанс
Юта Жазз 114 : 109 Даллас Мавирекс
Лос Анжелес Лейкерс 102 : 105 Лос Анжелес Клипперс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.