Тэйтум 54 оноогоор багаа тэргүүлж Нетсийг буулгаж авлаа

Тэйтум 54 оноогоор багаа тэргүүлж Нетсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож 126-120 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар Селтикс сүүлийн 10 тоглолтынхоо наймд нь хожил байгуулаад байгаа бөгөөд улирлыг 39 хожил 27 хожигдолтой дорнод бүсийн тавд бичигдэж байгаа бол Нетс сүүлийн дөрвөн тоглолтод дараалж хожигдол хүлээж улирлыг 32 хожил, 33 хожигдолтой болж дорнод бүсийн 9-д бичигдлээ.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 54 оноогоор багаа тэргүүлсэн бол түүнд Жейлон Броун 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 37 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 126 : 120 Бруклин Нетс
Милуоки Багс 132 : 122 Финикс Санс
Вашингтон Уйзардс 133 : 123 Индиана Пэйсэрс
Хьюстон Рокетс 123 : 112 Мемфис Гриззлис
Оклахома-Сити Тандер 103 : 116 Юта Жазз
Кливленд Кавалерс 104 : 96 Торонто Репторс
Денвер Наггетс 138 : 130 Нью Орлеан Паликанс
Лос Анжелес Клипперс 93 : 116 Нью-Йорк Никс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.