Э.Цэндбаатар ялагдаж, Б.Мишээлт Улсын аварга боллоо

Э.Цэндбаатар ялагдаж, Б.Мишээлт Улсын аварга боллоо

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийн явагдаж байгаа билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 63.5 кг-д аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Мишээлт нар өрсөлдөж 3-2 харьцаагаар Б.Мишээлт ялалт байгуулж Улсын аварга боллоо.

Тэд өмнө нь хоёр удаа учраа таарахад Э.Цэндбаатар ялж байсан бол энэ удаа таарахад Б.Мишээлт ялж, 2-1 харьцаатай болж ойртлоо.

Боксын насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэйчүүдийн +92 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод “Хүч” спорт хорооны тамирчин Х.Бекнурыг ялав. Ингэснээр УАШТ-д 11 дэх удаагаа түрүүлж, давтахад бэрх амжилтын эзэн боллоо.

Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй нийт 13 жингийн аваргууд тодорч буй. Тэр дунд эрэгтэйчүүдийн -75 кг жинд Ж.Отгонжаргал дөрөв дэх улсын аварга боллоо. Мөн эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Алтанцэцэг түрүүлснээр Монгол Улсын аваргаар зургаа дахь нэрлэгдсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.