Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 14 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.
Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдаж давжээ. Улмаар долоон даваа долоон унаатай болсон болж өнөөдрийн барилдаанд ялбал качигоши хийх билээ. Түүний өнөөдрийн өрсөлдөгч 11 даваа гурван унаатай байгаа маэгширагийн 6-аас барилдаж байгаа Котоновакатай барилдана.
Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар есөн даваа таван унаатай болсон бол өнөөдрийн өрсөлдөгч маэгаширагийн 9-өөс барилдаж байгаа Тобизарүтэй барилдана.
Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдаж давжээ. Улмаар долоон даваа долоон унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Эндотой барилдана.
Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 9-өөс барилдах Тобизарүтэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар есөн даваа таван унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 12-оос барилдах Котоэкотой барилдана.
Өчигдөр башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү, секиваки Вакатакакаге хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна.
Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.