Вакатакакаге давж түрүүлжээ

Вакатакакаге давж түрүүлжээ

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 15 буюу сүүлийн өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон бөгөөд башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү, секиваки Вакатакакаге хоёр унаатайгаар башёг тэргүүлж байсан бөгөөд хоёр бөх хоюул өрсөлдөгчдөө өвдөг шороодсоноор дахин барилдаан хийж Вакатакакаге давж түрүүлжээ.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн мамаэгширагийн 6-аас барилдаж байгаа Котоновакатай барилдаж давжээ. Улмаар найм даваа долоон унаатай болсон болж качигоши хийжээ

Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 9-өөс барилдаж байгаа Тобизарүтэй өвдөг шорооджээ. Улмаар есөн даваа зургаан унаатай болсон байна.

Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Эндотой өвдөг шорооджээ. Улмаар долоон даваа найман унаатай болж ирэх башёд доошоо уруудаж барилдахаар боллоо

Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 12-оос барилдах Котоэкотой  давжээ. Улмаар 10 даваа таван унаатай болжээ. 

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 8-7
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 9-6
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-8
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 10-5
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 5-10

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.