Сан Антонио Спөрс талбайдаа Мемфис Гриззлис багт хожигдлоо

Сан Антонио Спөрс талбайдаа Мемфис Гриззлис багт хожигдлоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өчигдөр Лейкэрс хожигдсноор плэйоффд өрсөлдөх нэмэлт эрхийн төлөөх бүсэд орж ирсэн Сан Антонио Спөрс өнөөдөр талбайдаа Мемфис Гриззлис багтай тоглож харамсалтай нь эцсийн өмчид нэг онооны зөрүүгээр буюу 112-111 харьцаагаар хожигдлоо. Улмаар Спөрс буцаад өрнөд бүсийн 11-р байр руу унасан бөгөөд Гриззлис өрнөд бүсийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жа Морант гэмлтийн улмаас оролцоогүй бөгөөд Таюс Жонс 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Диллион Брүүкс 21 оноог авчээ. Эсрэг багаас ДиЖонтэ Муррэй 33 оноо, 13 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Келтон Жонсон 23 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Индиана Пэйсэрс 118 : 125 Денвер Наггетс
  • Вашингтон Уйзардс 127 : 110 Орландо Межик
  • Кливленд Кавалерс 112 : 120 Даллас Мавирекс
  • Бостон Селтикс 98 : 106 Майами Хит
  • Нью-Йорк Никс 114 : 125 Шарлотт Хорнетс
  • Торонто Репторс 125 : 102 Миннесота Тембэруолвз
  • Хьюстон Рокетс 118 : 121 Сакраменто Кингс
  • Оклахома-Сити Тандер 118 : 136 Атланта Хаукс
  • Сан-Антонио Спөрс 111 : 112 Мемфис Гриззлис
  • Портленд 107 : 117 Нью Орлеан Паликанс
  • Голден Стэйт Уорриорс 103 : 107 Финикс Санс
 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.