Остон Риверс улирлын сүүлийн тоглолт трипл дабл гүйцэтгэлээ

Остон Риверс улирлын сүүлийн тоглолт трипл дабл гүйцэтгэлээ

NBA-ын талбайд 15 тоглолт боллоо. Өнөөдрийн NBA-ын 2021-22 улирлын сүүлийн тоглолтууд болж байгаа бөгөөд плэйофф болон плэйоффын нэмэлт тоглолтод оролцох багууд тодроод байгаа билээ. Энэ улирлын плэйоффыг өнжихөөр болсон Лос Анжелес Лейкэрс өнөөдөр плэйоффын 6-р байраар гарч байгаа Денвер Наггетс багтай тоглож нэмэлт цагт 146-141 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар энэ улирлыг 33 хожил, 49 хожигдолтойгоор өрнөд бүсийн 11-р байраар дуусгаж байгаа бол Наггетс 48 хожил, 34 хожигдолтойгоор өрнөд бүсийн 6-р байраар гарч байна.

Тус тоглолтод Малик Монк 41 оноог авч замналынхаа дээд оноог авсан бол Остон Риверс 31 оноо, 16 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Тэрбээр рүүки улиралдаа Лейкэрсийн өмсгөлтэй трипл дабл гүйцэтгэсэн цөөн тоглогчдын нэг болжээ. Харин эсрэг багаас Брин Форбис 24 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Маркус Ховард 25 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Брүүклин Нетс    134 : 126    Индиана Пэйсэрс
  • Шарлотт Хорнетс    124 : 108    Вашингтон Уйзардс
  • Хьюстон Рокетс    114 : 130    Атланта Хаукс
  • Кливленд Кавалерс    133 : 115    Милуоки Багс
  • Мемфис Хит    110 : 139    Бостон Селтикс
  • Филадельфи 76    118 : 106    Детройт Пинстонс
  • Нью-Йорк Никс    105 : 94    Торонто Репторс
  • Орландо Межик    125 : 111    Майами Хит
  • Миннесота Тембэруолвз    120 : 124    Чикаго Буллз
  • Денвер Наггетс    141 : 146    Лос Анжелес Лейкерс
  • Портленд Трэйл Блэйзэрс    80 : 111    Юта Жазз
  • Финикс Санс    109 : 116    Сакраменто Кингс
  • Нью Орлеан Паликанс    107 : 128    Голден Стэйт Уорриорс
  • Даллас Мавирекс    130 : 120    Сан-Антонио Спөрс
  • Лос Анжелес Клипперс    138 : 88    Оклахома-Сити Тандер

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.