Крис Пол гайхалтай тоглож Финикс Санс эхний хожлоо авлаа

Крис Пол гайхалтай тоглож Финикс Санс эхний хожлоо авлаа

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрйин сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Эхний хагас 19 онооны зөрүүгээр Санс илүүрхэж дуусгасан ч гуравдугаар үед Паликанс гайхалтай эргэн ирэлтийг хийж 11 оноог илүү авснаар онооны зөрүүг найм болгож ойртуулж дуусгасан юм. Улмаар шийдвэрлэх үед онооны зөрүүг зургаа болгож ойртуулсан байхад Сансын холбогч Крис Пол тус үед 19 оноог авснаар эргээд онооны зөрүүг холдуулж 99-110 харьцаагаар хожлоо. 

Улмаар Санс цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр багийн хоёр дахь тоглолт энэ сарын  20-ны өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Крис Пол 30 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 25 оноо, 8 дамжуулалт, Ди Андрэй Эйтон 21 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас СЖ Макколлум 25 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Брэндон Инграм 18 оноо, Жонас Валанчунас 18 оноо, 25 самбар /айлын талаас 12 самбар,/ гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 91-115 Миами Хит /0-1/ 
  • Брүүклин Нетс 114-115 Бостон Селтикс /0-1/
  • Чикаго Буллз 86-93 Милоуки Багс /0-1/
  • Нью-Орлэйн Паликанс 99 - 110 Финикс Санс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.