Г.Одбаяр: Дэлхийн хэмжээний зорилго тавиагүй ч жүдо миний хувьд хамгийн эрхэм

Г.Одбаяр: Дэлхийн хэмжээний зорилго тавиагүй ч жүдо миний хувьд хамгийн эрхэм

одлоос шууд шалтгаалдаг. Миний хувьд сэтгэл хөдлөл багатай учраас тэмцээний үед харьцангуй бага хямардаг. Гэхдээ огт юм бодохгүй байна гэж байхгүй. Би тэмцээний талаар барилдааны өмнөх шөнө бодохгүйг хичээдэг. Өөр зүйлд сатаарч байгаад унтдаг. Тэмцээний өмнөх шөнийн бүтэн нойр амжилтын үндэс.

-Сэтгэлзүйн тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байв уу?

-Монголд спортын сэтгэл зүй хөгжиж эхэлж байна. 2019 оноос хойш Жүдо бөхийн холбоонд спортын сэтгэл зүйчид ажиллаж эхэлсэн. Тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авдаг.

-Сэтгэл зүйтэй дүйцэхүйц амжилтад нөлөөлдөг зүйл нь тамирчдын хооллолт. Жин хасахдаа хоолоо хэр сойдог байв?

-Жин хасах бол тамирчдын амжилтад нөлөөлдөг чухал зүйл. Үүнийг хооллолтоор зохицуулдаг. Бусад орнуудад тамирчидтай мэргэжлийн хоол зүйчид ажилладаг. Манай улсад 2020 оны олимпоос эхэлж энэ төрлийн мэргэжилтнүүд ажилладаг болсон. Өнгөрсөн олимпод орсон тамирчдыг харахад их үр дүнтэй санагдсан шүү.

-Сэтгэл зүй болон хоол зүйн асуудалд ахиц гарч байгаа юм байна. Харин өнөөдрийн жүдо бөхөд сайжруулах өөрчлөх хэрэгтэй зүйл юу байна вэ?

-Жүдо нэг үеэ бодвол сайхан болж байна. Залуу багш нар шигшээ багт орсноор  шинэ санаа, шинэлэг зүйлүүд гарч ирсэн. Миний хүсэх зүйл бол багш нар тамирчидтайгаа нээлттэй харилцдаг байгаасай. Ямар ч тамирчинг орхихгүй бэлтгэл нь ямар байгаа, өөрт нь тохирч байгаа эсэх,  цаашдаа ямар бодолтой байгааг асуугаасай гэж хүсэж байна.

-Таны хувьд сүүлийн үед олон улсын тэмцээнд оролцох нь багассан. Энэ юутай холбоотой вэ?

-Бидний залгамж халаа болж олон сайн барилддаг дүү нар гарч байна. Тэд маань гадагшаа тэмцээнд оролцож, туршлагажих хэрэгтэй. Тиймээс өөрөөсөө илүү залууст боломж олгохыг хүсч байна.

-Тамирчны замнал тань дуусах болоогүй биз дээ?

-Энэ оны зургадугаар сард Монголд “Ulaanbaatar Grand slam” тэмцээн болно. Эх оронд маань болж байгаа анхны Гранд слам ангиллын тэмцээн. Миний хувьд энэ тэмцээнд зодоглох бодолтой байна. Энэ тэмцээн л миний цаашдаа хэрхэхийг шийднэ. Сайн барилдвал дэлхийн аваргад барилдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 78 (6810)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.