Милоуки Багс баг Чикаго Буллзыг талбайд нь бутниргэлээ

Милоуки Багс баг Чикаго Буллзыг талбайд нь бутниргэлээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Чикаго Буллз талбайдаа Милоуки Багс багтай цувралын гурав дахь тоглолт боллоо. Тоглолтын эхлэлийг Бухнууд тааруухан хийснээр 19 оноогоор хожигдож дуусгасан бөгөөд шийдвэрлэх үед онооны зөрүү холдож 111-81 харьцаагаар Багс хожлоо.

Улмаар цуврал 2-1 болж Багс тэргүүлж байгаа бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт 25-ны өглөө болно.

Тус тоглолт Яннис Антетокумпо 18 оноо, 7 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Боби Портис 18 оноо, 16 самбар, Грэйсон Аллен 22 оноог авчээ. Эсрэг багаас Никола Вүчевич 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Димар Дерөүзэн 11, Зак Лавин 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 110 - 111 Атланта Хаукс /2-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа/
  • Милоуки Багс 111-81 Чикаго Буллз /2-1 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/
  • Финикс Санс 114-111 Нью Орлэйн Паликанс /2-1 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.