Минносато Тембэруолвз талбайдаа Мемфис Гриззлисыг хожиж цувралыг тэнцүүллээ

Минносато Тембэруолвз талбайдаа Мемфис Гриззлисыг хожиж цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт өмнөх тоглолтод 20-иос дээш онооны зөрүүгээр хожиж байгаад хоёр ч удаа бариулж улмаар хожигдол хүлээсэн Минносато Тембэруолвз талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхний хагаст дөрвөн оноогоор Тембэроулвз тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж зургаа болгосон юм. Шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 118-119 харьцаагаар хожлоо.

Улмаар цуврал 2-2 харьцаатай болж тэнцсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт Гриззлисын талбайд энэ сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Карл Энтони Таунс 33 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Энтони Эдвардс 24 оноо, Патрик Бэверли 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас гол тоглогч Жа Морант 11 оноо, 8 самбар, 15 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Дисмонд Бэйн 34 оноогоор багаа тэргүүлжээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 102-110 Торонто Репторс /3-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/

Даллас Мавирекс 99-100 Юта Жазз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/

Бостон Селтикс 109-103 Брүүклин Нетс /3-0 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/

Мемфис Гриззлис 118-119 Минносато Тембэруолвз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.