Миами Хит талбайдаа хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Миами Хит талбайдаа хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Миами Хит талбайдаа Филадельфи 76 багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд сайн хийж 12 оноогоор тэргүүлж дуусгасан бол хоёр болон гуравдугаар үед тэргүүллээ баталгаажуулж 15 онооны зөрүүтэй болгосон бол шийдвэрлэх үед 39 оноог авснаар 85-120 харьцаагаар Хит бутниргэлээ.

Улмаар цуврал 2-3 харьцаагаар Хит тэргүүлж эхэлсэн бол цувралын зургаа дахь тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өглөө Сиксерийн талбайд болно.

Тус тоглолтод Жимми Батлер 23 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Макс Струс 19 оноо, 10 самбар, сэлгээнээс Виктор Олидипо 13 оноог авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 17 оноог авсан бол Жеймс Харден 14, Макси 9 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Филадельфи 76 85-120 Миами Хит (Цувралыг 2-3 харьцаагаар Хит цувралыг тэргүүлж байна)
  • Даллас Мавирекс 80-110 Финикс Санс (Цувралыг 3-2 харьцаагаар Санс тэргүүлж байна)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.