Финикс Санс талбайдаа ялалт байгуулж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ

Финикс Санс талбайдаа ялалт байгуулж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Финикс Санс талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхлэлийг Мавирекс сайн тавьж эхний үе дуусахад гурван оноогоор тэргүүлсэн ч үлдсэн гурван үе хангалтгүй тоглогч 80-110 харьцаагаар хожигдлоо.

Улмаар цуврал 2-3 харьцаагаар Санс тэргүүлж эхэлсэн бол цувралын зургаа дахь тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өглөө Мавирексийн талбайд болно.

Тус тоглолтод Девин Бүүкер 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Ди Андрэй Эйтон 20 оноог авчээ. Эсрэг багаас Лука Дончич 28 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйлон Брансон 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Филадельфи 76 85-120 Миами Хит (Цувралыг 2-3 харьцаагаар Хит цувралыг тэргүүлж байна)
  • Даллас Мавирекс 80-110 Финикс Санс (Цувралыг 3-2 харьцаагаар Санс тэргүүлж байна)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.