Холидэйн хамгаалалт, багт нь тэргүүллийг авчирлаа

Холидэйн хамгаалалт, багт нь тэргүүллийг авчирлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Милоуки Багс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үед хоёр оноогоор тэргүүлсэн Багс хоёр болон гуравдугаар үед тааруухан тоглолтыг үзүүлж есөн оноогоор хожигдож дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үеийн төгсгөлд гайхалтай эргэн ирэлтийг хийсэн бөгөөд Багсийн тоглогч Жүри Холидэй сүүлийн хоёр довтолгоонд гайхалтай хамгаалалтыг хийж 110-107 харьцаагаар ялалт байгууллаа. Мөн Жрү Холидэй сүүлийн 25 улирлын плэйоффд тоглолтын сүүлийн 10 секундэд хаалт хийж бөмбөг тасалсан анхны тоглогч болжээ.

Улмаар цувралыг 3-2 харьцаагаар Багс тэргүүлж эхэлсэн бол цувралын зургаа дахь тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 14-ний өглөө болно.

Тус тоглолт Яннис Антетокумпо 40 оноо, 11 самбар, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол тоглолтыг шийдсэн тоглогч болох Жүри Холидэй 24 оноо, 8 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Боби Портис 14 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 34 оноо, Жейлон Браун 26 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 110-107 Бостон Селтикс (Цуврал 3-2 харьцаагаар Багс тэргүүлж байгаа)
  • Голдэн Стэйт Уорриорс 95-134 Мемфис Гриззлис (Цуврал 3-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.