Эрэгтэй шигшээ баг эхний тоглолтодоо хожил байгууллаа

Эрэгтэй шигшээ баг эхний тоглолтодоо хожил байгууллаа

Монголын эрэгтэй болон эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ. Өчигдөр буюу 2022 оны зургадугаар сарын 22-нд манай багууд эхний тоглолтуудаа хийлээ. 

Манай эрэгтэй шигшээ эхний тоглолтодоо Тайваны багтай хийж 22-15 харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулсан бол хоёр дахь тоглолтоо Латвийн шигшээ багтай хийж 15-21 харьцаагаар хожигджээ. Улмаар хэсэгтээ 1 хожил, 1 хожигдолтой болж В хэсэгтээ гуравт бичигдэж байна. Тэдний дараагийн тоглолтоо маргааш орой тоглох бөгөөд 23:05 цагт Германы шигшээ багтай, 00:25 цагт Чилийн багтай тоглоно.

Харин эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо эзэн орны буюу Бельгийн шигшээ 8:12 харьцаагаар, Польшийн багт 7:22 харьцаагаар хожигджээ. Улмаар С хэсэгтээ хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлийг мушгиж байна. Тэдний дараагийн тоглолтоо маргааш орой буюу 01:00 цагт Доминоканы шигшээ багтай, 04:10 цагт Египтийн шигшээ багуудтай тус тус тоглоно. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.