“Реал”, “Барселона” тэнцлээ

“Реал”, “Барселона” тэнцлээ

Испанийн Ла лигийн тавдугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө таван тоглолт боллоо. Хүснэгтийг ганц ч хожигдолгүй тэргүүлж байсан “Реал Мадрид” клуб энэ тойрогт “Вильярреал”-ыг талбайдаа хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр хоёр оноо алдсан ч гэсэн 13 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэв. Тоглолтын 45 дахь минутад зочдоос Сориано торгуулын цохилтоос гоолдож, тооны харьцааг тэнцүүлсэн. Харин 48 дахь минутад Рамос тэнцүүлж, багтаа нэг оноо авчирчээ.

Гуравдугаар тойрогт доод лигээс гарч ирсэн багт хожигдсон “Барселона” клуб энэ тойрогт “Атлетико”-г талбайдаа хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Барса” 10 оноотой гуравт, “Атлетико” 9 оноотой дөрөвт бичигдэж байна. Тоглолтын 41 дэх минутад Ракитич тооны харьцааг нээсэн бол 61 дэх минутад Корреа хариуг нь барьжээ.

Бусад тоглолтын үр дүн

Реал Сосьедад 4-1 Лас-Пальмас

Сельта 2-1 Спортинг Хихон

Гранада 1-2 Атлетик

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.